Хэнтий аймгийн Батноров сумын сумын БАХ-ийн гишүүн, малчин н.Итгэлтуяа “Өрхийн орлогоо нэмэгдүүлэх" төсөл хэрэгжүлээ. Төслийн хүрээнд гэрийн нөхцөлд өөрсдийн хувцасыг оёдог болох гар машин хүнээс авснаар хүнээр оёулж авдаг хөлсийг өгөхгүй болж өрхийн орлогоо нэмэгдүүлж, улмаар залуу малчин эмэгтэйчүүд өрхийн үйлдвэрлэлээ өөрийн боломжит цаг хугацаанд хийж чадаж байгаа нь тэдний урам зоригийг нэмж цаашид бусдад худалдаалах хэмжээнд суралцах зорилготой болгосон байна.
Малчин эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлж жендерийн тэгш байдлыг хангасан уг төслийн үр дүнд малчин н.Итгэлтуяа өөрийн гар машинтай болж, өөрийн гэр бүлийн хэрэгцээг хангаж цаашид бусаддаа заан сургах боломжийг бий болгожээ.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.