Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан уул БАХ-ийн малчид "Усан хангамж сайжруулах" төсөл хэрэгжүүллээ. Уг төслийг хэрэгжүүлсэнээр гүн өрмийн цооногийг хамгаалж насос мотор тавьсанаар усны гачигдалыг багасгасан ач холбогдолтойгоос гадна Цагаан уул БАХ-ийн 17 малчин өрхийн ундны ус болон тэдгээрийн бод бог нийлсэн 20 гаруй мянган малыг цэвэр усаар хангаж, ашиглагдахгүй байгаа 45 га бэлчээрийг ашиглах боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд говь хээрийн нутагт цас бороо орох нь багассан, хавар намрын улиралд тухайн худаг ашигладаг малчдаас гадна хол ойр нүүдэл хийж дайран өнгөрөх малчид нэмж ашиглах зайлшгүй шаардлагатай чухал хэрэгцээт худаг бол Цагаан-Уул БАХ-ын хаваржаа намаржааны бүс нутагт байрлах Гашууны худаг ажээ. Уг худгийг хашиж хамгаалж, амсар таг хийснээр эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэх боломжтой болжээ.
Цагаан уул БАХ-ийн малчин П.Эрдэнэцогт: Та бүхэндээ маш их баярлалаа. Манай нутагт чинь хавартаа хур бороо бага ордог учраас усны гачаалд ороод байдаг юм. Ийм сайхан худгийг сэргээн засварлаж ажилд оруулж өгсөн төслийн хамт олондоо маш их баярлалаа
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү