Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Бурханбуудай” БАХ-ийн малчид малын тэжээл бэлтгэлийг нэмэгдүүлж, ногоон тэжээл тариалах төслийг хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд хуучин тариалангийн талбайн усалгааг ашиглан, хашилт хамгаалалтын шуудууг сэргээн мал орохоос хамгаалж, нийт 2,0 га талбайд овьёосны үр тариалан ногоон тэжээл тариалжээ.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа 200кг овьёосны үр хураан авч, 6.8тн ногоон тэжээл бэлтгэж, 2021 онд 2,0 га-д тариалах овьёосны үрийн нөөцтэй болсон байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү