Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Б.Дэлгэржав орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үндэсний хувцас үйлдвэрлэж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор "Уран оёдол төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд сумынхаа иргэд, аж ахуй нэгжүүдэд хэрэгцээтэй бүх төрлийн монгол хувцас үйлдвэрлэх түүхий эдийн материал, тоног төхөөрөмж авч, бэлэн хувцас оёх туршлагтай 2 ээжтэй хамтран дамжлагаар хурдан шуурхай хийж гүйцэтгэн ажиллажээ. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж өрхийн орлого өссөнөөс гадна бие биенээсээ туршлага судалж, санаагаа нэгтгэж, хамтарч ажиллан бүтээмж өндөртэй ажилласан байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.