Баянхонгор аймгийн Богд сумын СБАХ-ны “Дэвшийн хүрэм” БАХ-ийн гишүүд дарш бэлтгэх төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийг Бэлчээр ашиглагчдын хэсгийн 8 өрх хамтарч хэрэгжүүлсэн бөгөөд тэжээл худалдаж авдаг нэмэлт зардлууд нь багассан аж. “Дэвшийн хүрэм” бэлчээр ашиглагчдын хэсэг нь Богд сумын төвөөс алслагдмал учраас хивэг тэжээлийн өртөг өндөр байдаг гэнэ. Тиймээс төслийн үр дүнг үндэслэн 2021 онд БАХ-ийн бүх өрхүүд болон багийн хэмжээнд туршлагаа нэвтрүүлэн, дарш бэлтгэж тэжээлийн хэрэгцээгээ хангах зорилт тавьжээ.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.