Баянхонгор аймгийн Богд сумын СБАХ-ийн “Есөн -Эрдэнэ” малчны бүлэгт "Усны хөв байгуулж, тариалангийн талбай бий болгох" төсөл хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд хашаа татаж, усаа татаж талбайгаа услан, туршилтын журмаар ногоон тэжээл тариалж үзсэн байна. Ингэснээр ногоон тэжээл тариалах ажлын эхлэл тавигдсан бөгөөд ирэх жил бүлгийн өрхүүдийн оролцоог идэвхижүүлж тариалалтын хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой болсон байна. Усны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн ба ашиглалтын зардалгүйгээр шийдсэн нь цаашид нэвтрүүлэх сайн туршлага гэж үзэж байгаа аж.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.