Баянхонгор аймгийн Богд сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг /БМАХ/ болон “Элсэнэ гэзэг” БАХ хамтран "Чөлөөлсөн нутагт хяналт тавих" төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд БАХ-ийн хурлаа хийж хариуцах малчдаа тодруулж, БАХ-ийн ахлагч 7 хоног тутамд харин БМАХ-ийнхэн 15 хоног тутамд хяналт тавьж ажиллажээ. Уг төсөл хэрэгжсэнээр малчин өрх бүр бэлчээрээ чөлөөлөх бололцоо байгааг мэддэг болжээ. Мөн бод болон эр сувай малыг алсын оторт гаргаж хэвшүүлж болохыг малчид ойлгосон бол БМАХ-ийнхэн газар дээр нь очиж бодитойгоор хяналт тавьж ажиллаж болохыг нотолсон байна.
Төслийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.