Баянхонгор аймгийн Богд сумын СБАХ-ны “Дулаан Богд” БАХ-ийн гишүүд "Хадлангийн талбайг нөөц бэлчээр болгон ашиглах" төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд туршилтын талбай байгуулан малын өтөг бууцаар бордож, цаашид бэлчээрээ сайжруулах талд анхаарч ажилласан байна. Уг талбайг чөлөөлснөөр 10 га нөөц бэлчээр бий болж жил бүрийн 6 дугаар сарын 01-ээс 9 дүгээр сарын 01 хүртэл чөлөөлж 5 дугаар сарын 01-ээс 6 дугаар сарын 01, 9 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 15 хүртэл ашиглах бололцоотой болж байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.