Хүнүйн гол БАХ-ийн гишүүд 3 га талбайг ногоон конвейрын зориулалтаар ашигладаг боллоо

Архангай аймгийн Ихтамир сумын Хүнүйн гол БАХ-ийн гишүүд малын чанар, таваарлаг байдлыг нэмэгдүүлэн зах зээлийн эргэлтэнд оруулах замаар бэлчээрийн ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Ургамлын сайн, төлөв байдал сайжрах, сэргэн ургах боломж бүхий өвөлжөө, хаваржаа орчмын бэлчээрийн талбайгаас сонгон хашиж хамгаалах" төслийг хэрэгжүүлсэн юм.

Төслийн хүрээнд Хүнүйн гол БАХ-ийн ахлагч Энхбаяр ахлагчтай 5 өрхийн гишүүн малчид Хүнүйн гол БАХ-ийн ар шивэрт гэх газарт өвөлжөөний орчимд хашаалсан байсан 1га орчим талбайг төслийн дэмжлэгтэй өөрсдийн хүчээр талбайн хэмжээг томруулан хашиж хамгаалан нийт 3 га талбайг ногоон конвейрын зориулалтаар ашиглах боломжтой болгожээ. Төслийг хэрэгжүүлхэд материалын зардал ажиллах хүчний хөлс, шатхууны зардал, хоол хүнсний зардал гэх мэт зардлуудыг НАМЭМ төсөл болон малчдаас оруулан хэрэгжүүлсэн юм.

 Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.