Малчид өвөлжөөний газрын хөл бууцанд ногоон тэжээл тариалж, 6 тонн орчим тэжээл бэлтгэн авчээ

Архангай аймгийн Чулуут сумын Тусгалт, Наран, Бумбат, Баянхайрхан БАХ-үүдийн нийт 15 малчин өрх өвөлжөөний газрын хөл бууцанд ногоон тэжээл тариалах жижиг төслийг НАМЭМ төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд хүрээнд нийт  2,1 орчим га талбайд ногоон тэжээл тариалж 6 тонн орчим тэжээл бэлтгэн авчээ. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсныг НАМЭМ төсөл болон малчдаас хамтран хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлжээ. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.