Хоршооны сургалтад нийт 2244 хүн хамрагджээ

Хоршооны чиглэлээр 2020 онд нийт 2244 хүн сургалтад хамрагдсанаас 1155 оролцогч буюу 51 хувь эрэгтэй, 1089 хүн буюу 49 хувь эмэгтэй оролцогчоос бүрдсэн байна. 

Хоршооны чиглэлээр 2017 онд 4,515 хүн, 2018 онд 5,290 хүн сургалтанд хамрагдаж өмнөх онтой харьцуулахад 9 хувь өссөн бол 2019 онд оролцогчдын тоо 4,142 хүрч 21 хувиар, 2020 онд 2,244 хүрч 46 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.