Түүхий эдийн хоршоод 2020 онд МБАНХ-ны түүхий эдийн хоршоод 2020 онд 36,7 тонн сарлагийн хөөвөр, 11.4 тонн тэмээний ноос, 726 тн хонины ноос, 30 тн ямааны ноолуур, бог, бод 49100 толгой малыг бэлтгэж үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна. Мөн 11424 ширхэг арьс шир, арвайн гурил, дэл сүүл гэх мэт бусад бүтээгдэхүүнийг зах зээлд бэлтгэн нийлүүлж нийт 5,4 тэрбум төгрөгийг борлуулалт хийсэн байна.
/ Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн төрөл /
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын СБАХ-ны тэргүүн Д.Дамжинрагчаа:
/Түүхий эдийн хоршоодын төлөөлөл/
Манай сумын Цуурай БАХ-ын ахлагч Н.Гончигжав нь малчдын бэлчээрээ хувиартай ашиглах болон улирлын хувиарыг үр дүнтэй ажиглаж зохион байгуулан ажилладаг бөгөөд отор нүүдлийг тохиромжит цаг тухайд нь зохицуулан ажиллаж байна. Тэрээр түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж “Эрдэнэт текстель” ХХК-д 14.3 тн ноос бэлтгэн нийлүүлж, “Жинст Мөрөн” ХХК-д 75кг хөөвөр нийлүүлсэн юм.
Цуурай БАХ-ны гишүүн нийт 69 малчин өрхийг малын тарилга туулгалт хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажилд нийтээр нь зохион байгуулан ажилласан бөгөөд Сумын ИТХ-д хадлангийн талбай сэргээн ашиглах тариалалтанд бэлтгэх хүсэлт оруулан дэмжигдсэн.