Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг /БАХ/-ийн зохион байгуулалтыг бэхжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийг хамтын удирдлагаар хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэсэг, бүлгийн бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах санал санаачилгыг дэмжин ажиллаж байна. 2020 онд НАМЭМ төслийн хүрээнд МБАНХ нь аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран бэлчээр ашиглагчдын хэсэг, малчдын төлөөлөл болох дөрвөн мянга гаруй хүнд бэлчээр ашиглуулах гэрээний сургалтыг зохион байгууллаа.
2020 онд 18 аймгийн 184 сумын хэмжээнд өссөн дүнгээр нийт 1254 бэлчээр ашиглагчдын хэсэг 50.1 сая га бэлчээрийг тодорхой нөхцөл, болзлын дагуу ашиглахаар сумын Засаг даргатай гэрээ байгуулаад байгаа бөгөөд гэрээ байгуулсан БАХ-ийн тоо өмнөх оныхоос 24,9%-иар өссөн байна.
Бэлчээр ашиглалтын гэрээ нь шинээр газар олгох тухай биш, харин малчин өрх, БАХ-ийн бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулахад чиглэгддэг. Газрын тухай хуульд бэлчээрийг эзэмшүүлэх заалт байхгүй, харин тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.4, 52.5 дахь заалтууд нь бэлчээрийг гэрээгээр ашиглах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн байдаг.
График БАХ-ийн байгуулсан бэлчээр ашиглах гэрээний тоо 2017-2020 он /аймгаар/
Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилт, түүний тогтвортой байдлыг хангах үүднээс ГЗБГЗЗГ, МБАНХ 18 АБАХ-той хамтран аймаг сумдын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, сумын газрын даамлуудад бэлчээр ашиглуулах гэрээ болон фото мониторингийн судалгааг газрын кадастрын мэдээллийн сангийн цахим системд бүртгэх сургалтыг зохион байгуулсан.
Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилт, түүний тогтвортой байдлыг хангах үүднээс ГЗБГЗЗГ, МБАНХ 18 АБАХ-той хамтран аймаг сумдын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, сумын газрын даамлуудад бэлчээр ашиглуулах гэрээ болон фото мониторингийн судалгааг газрын кадастрын мэдээллийн сангийн цахим системд бүртгэх сургалтыг зохион байгуулсан.
Зураг Газрын даамлуудын сургалт
2020 оны байдлаар 18 аймгийн 184 сумын хэмжээнд 1254 БАХ бэлчээр ашиглуулах гэрээг сумын Засаг даргатай байгуулсан бөгөөд үүний 77,8% буюу 965 БАХ-ийн гэрээг сумын газрын даамлууд ГЗБГЗЗГ-ын газрын кадастрын мэдээллийн сангийн цахим системд бүртгээд байна.
Зураг Мэдээллийн системийн бүртгэлийн явц
2020 оны нэг онцлох зүйл бол ГЗБГЗЗГ-аас 21 аймгийн 314 сум, нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд бэлчээр ашиглуулах гэрээ болон бэлчээрийн фото мониторингийн үр дүн фото зургийг иргэд олон нийт цахимаар харах боломжтой боллоо. (Холбоос https://egazar.gov.mn/map)
Бэлчээр ашиглагчдын хэсгүүд сумын Засаг даргатай бэлчээр ашиглуулах гэрээ байгуулснаар малын тоо толгойг бэлчээрийн даацад нь тохируулах, урт удаан хугацаанд тогтвортойгоор зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үүргийг хүлээхээс гадна хэдэн үеэрээ бэлчээрээ хамтран ашиглаж ирсэн малчдын уламжлалт эрхийг тодорхой хэмжээнд баталгаажуулах, малын гаралтай бүтэгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлж улмаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Л.Ганцогт