“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ХХААХҮЯ-ны захиалгаар Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүрэлдэхүүн хэсэг”-ийн хүрээнд хөдөөгийн 18 сумыг хамруулж, бэлчээрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллаж байгаа билээ.
Ажлын зохион байгуулалтын хүрээнд бэлчээр ашиглагч малчдын 140 бүлгийн (БАМБ) бэлчээр ашиглалтын 3 жилийн төлөвлөгөөг гишүүн малчдын оролцоотойгоор боловсруулж сумын “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө”-нд гол асуудлыг тусган ИТХ-аар батлуулж хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн төслийн орон нутгийн зохицуулагч, төслийн удирдах нэгж, малчдын бүлгийн ахлагч нарт хүлээлгэн өглөө.
Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө нь үндсэн 6 чиглэлээс бүрдэх ба бэлчээрийг өнжөөх, сэлгэх, худаг сэргээн засварлах, шинээр барих, булгийн эх хашиж хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, хадлан болон бусад тэжээл бэлтгэж хадгалах агуулах барих, өрхийн орлогийг нэмэгдүүлэх, малчдын дундын мөнгөн хуримтлалын сан бүрдүүлэх зэргээр малчид өөрсдөө байгалийн аливаа эрсдэлийг даван туулах арга боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Бэлчээрийн менежментийн 3 жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, зохион байгуулалтын хүрээнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 бүлгийн 116 өрх 150 га , Эрдэнэцагаан сумын 9 бүлэг 300 га, Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт бүлгийн 37 өрх 47000 га, Дэлгэрхаан бүлгийн 30 өрх 47000 га , Архангай аймгийн Эрдэнэмандал сум 4000 га, Хайрхан 1500 га, Төвшрүүлэх 500 га, Өвөрхангай аймгийн Хархорин сум 28500 га, Дорнод аймгийн Халхгол сум 18000 га, Хөлөнбуйр сум 2800 га, Сэргэлэн сум 31.153 га нийт 1633.903 га бэлчээрийг 6-8 саруудад малын хөлөөс чөлөөлсөн байна, Сумын газрын даамал, төслийн зохицуулагч нар хамтран бэлчээрийн фото мониторингийн судалгаагаар бэлчээрт гарсан өөрчлөлтийг тодорхойлсон байна.
Бэлчээрийг хариуцлагжуулах ажлын хүрээнд Хэнтий аймгийн Норовлин сум 7, Батширээт сум 8, Өмнөдэлгэр 8, Дорнод аймгийн Халгол сум 9, Хөлөнбуйр сум 5, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум 7, Сайхан-Овоо сум 8, Эрдэнэдалай сум 13, Өвөрхангай аймгийн Тарагт сум 8, Хархорин сум 7, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 5, Түвшинширээ сум 6, Эрдэнэцагаан сум 9 нийт 112 БАМБ сумын Засаг даргатай “Бэлчээр ашиглах гэгээ” байгуулаад байна. Гэрээний дагуу төслийн 140 БАМБ-ийн холбогдох мэдээллийг газарзүйн мэдээллийн системийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
БАМБ-ийн үйл ажиллагаа болон малчдын дундын мөнгөн сангийн хуримтлалыг дэмжих, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор 11 сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ)-г байгуулах үйл ажиллагаанд зөвлөн үүсгэн байгуулагчдын хурал, дүрмийг хэлэлцэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг төслийн орон нутгийн ажилтан нартай хамтран зохион байгуулж ажиллаа.