2021 оны 2-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Газрын эвслийн (International Land Coalition-ILC) цахим хуралд Монголын Бэлчээр ашиглагчдын холбооны төлөөлөл оролцлоо.
Энэхүү хурлаар гишүүн байгууллагуудын 2020 оны үр дүн болон тус эвслийн 2016-2021 оны үйл ажиллагаанд хийсэн нөлөөллийн үнэлгээг танилцуулав.
Гишүүн байгууллагууд 2020 оны үр дүнгээрээ богино видео бэлтгэсэн бөгөөд Төв Азийн Бэлчээрийн Санаачлага ба Монголын гишүүн байгууллагуудыг төлөөлөл Жасыл ТББ-ын тэргүүн Х. Ыханбай үр дүнгээ хэлэлцүүллээ. Мөн энэхүү хурлаар 2022-2030 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэж гишүүн байгууллагуудаас санал авав.