Увс аймгийн Засаг даргад АБАХ-ны хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өгөв

Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл хөтөлбөрийн нэгжүүдийн захирал удирдлагуудтай Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос хийж хэрэгжүүлсэн ажлуудаар мэдээлэл өглөө.

Үүнд:

- 2010-2020 онд төслийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлууд болох Малчдын байгууллагын бүтэц зохион байгуулалт, сумдад оруулсан хөрөнгө оруулалт түүний үр дүн,

- Бэлчээрийн гэрээний хэрэгжилт, бэлчээрийн даац багтаамж, фотомониторингийн судалгааны үр дүн

- RMTS программын ач холбогдол

- Мал мах бэлтгэл мах, сүүний мөшгөх систем

- Малын эрүүл мэнд төслийн хэрэгжилт, үр дүн

- Хариуцлагатай малчин, хариуцлагатай бүтээгдэхүүний баталгаажуулалт,

- Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, бэлчээрийн эрсдлийн сан, түүний хэрэгжилт

- Бусад төсөл хөтөлбөртэй хамтран ажилласан ажлын үр дүн зэргээр мэдээлэл өгч санал солилцов.

Цаашид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийг 2021-2025 оны үндсэн чиглэлтэй уялдуулж хэрхэн ажиллах талаар хийх ажлаа танилцуулав.

Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн