Төв Ази ба Монгол улсын дэмжих багийн бүрэлдэхүүнд МБАНХ-ны төлөөлөл сонгогдлоо

Олон Улсын Бэлчээр болон Нүүдэлч Малчдын Жил (IYRP)-ийг зохион байгуулах уулзалтыг ОУБЖ-ийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг томилох, энэ чиглэлээр явуулах үйл ажиллагааг төлөвлөх зорилгоор зохион байгууллаа. Уулзалтад олон улсын газрын эвслийн гишүүн Киргизстан, Узбекистан, Монгол зэрэг улсын төлөөлөл, бэлчээрийн чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд оролцлоо.

Уулзалтын эхний хэсэгт оролцогчид өөрсдийгөө танилцуулахдаа бэлчээр болон нүүдэлч малчдын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр ОУБЖ-тэй холбоотойгоор хийгдсэн ажлууд, уг ажлыг зохион байгуулах сүүлийн 5 жилийн хугацаанд ажилласан олон улсын байгууллагууд болон цаашид байгууллагууд хэрхэн үйл ажиллагаанд оролцох боломжтой талаар танилцууллаа.

Мөн уулзалтад оролцогчид ОУБЖ-ийг дэмжих ажлын хэсэгт бүс, бүрийн төлөөллийг оруулах эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд оролцогчид бүгд Монгол болон Төв Азийн бүсээс бүрдсэн төлөөлөл байх талаар санал нэгдлээ.

Уулзалтын үеэр ОУБЖ дэмжих ажлын хэсгийн ахлагч болон гол харилцах ямар байгууллагууд байх талаар санал хурааж дараах үр дүнд хүрсэн:

Төв Ази болон Монгол улсын ОУБЖ-ийг дэмжих ажлын хэсгийн ахлагчаар Жасыл Холбооны тэргүүн Х.Ыханбай

Төв Ази болон Монгол улсын ОУБЖ-ийг дэмжих ажлын хэсгийн төлөөлөгчөөр Киргиз улсын RDF байгууллага

Олон Улсын Бэлчээр болон Нүүдэлч Малчдын Жил (IYRP) -ийг зохион байгуулах Төв Ази ба Монгол улсын дэмжих ажлын хэсгийн төлөөлөл

Казахстан улс - Куралая Карибаеэва

Киргизстан улс - Абдумаклик Эгэмбэрдиев

Узбекистан улс - Мирхоид Юүлдашев

Монгол улс - МБАНХ, Н.Ганхуяг

Олон Улсын Бэлчээр болон Нүүдэлч Малчдын Жил (IYRP) -ийг зохион байгуулах Төв Ази ба Монгол улсын дэмжих ажлын хэсгийн хэвлэл мэдээллийн багт

Хэвлэл мэдээллийн багийн зохицуулагчаар Жасыл холбоо, Х.Ыханбай

Казахстан улсын IESD байгууллагын төлөөлөгч Шинар Тойлибаева

Киргизстан улсын Киргиз Жайти байгууллөгын төлөөлөгч Элвира Маратова

МБАНХ, сургалтын ажилтан Г.Намуулан

Мөн Төв Азийн Бэлчээрийн Санаачлагын гишүүдийг энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж цааш түгээхийг уриаллаа.

Уулзалтын төгсгөл хэсэгт ОУБЖ-ийг дэмжих чиглэлээр бүсийн стратеги, үндсэн ажлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, бусад төрийн болон төрийн бус байгууллагыг хэрхэн оролцуулах, бэлчээр болон экосистемийн ач холбогдлын талаар өргөн хүрээтэй ажил өрнүүлэхээр шийдлээ. Урьдчилсан байдлаар уулзалтад оролцогчид 2021 оны 1 дүгээр сард дахин хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, төлөвлөгөө боловсруулахаар тохиролцлоо.