Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох хоёрдугаар уулзалт 2019 оны 08 сарын 16-22 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Монгол Улс дахь энэ удаагийн соёлын харилцааг дэлгэрүүлж, туршлага судлах уулзалтын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, “Монгол сарлаг 2019” фестивальд оролцож, монгол ёс заншил, соёл, малчдын амьдрал ахуйтай танилцаж, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцсон билээ.

https://www.greenmongolia.mn/special-tour-inmongolia