Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бэлчээрийн зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулав.