ЗЗББУХ төслийн сургалтад оролцов

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” / IFAD/ төслийн /нэмэлт санхүүжилт/ аймаг сумдын ХХААГ-ын ажилтнууд болон уг төслийн аймаг сумдын ажилтнуудын менежмэнтийн сургалт Улаанбаатар хотноо боллоо.

Сургалтаар “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд 2020 онд мал аж ахуйн чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг төслийн 6 аймгийн нийт 79 суманд хэрэгжүүлэх болсонтой холбоотой мэдээллүүд өглөө. Тухайлбал, төслийн аймаг сум дахь ажлын хэрэгжилт, гүйцэтгэл, ажлын чанар явцад хяналт хийх асуудлаар сумдын холбогдох ажилтнууд болон төслийн орон нутгийн ажилтнуудад заавар чиглэл өгөх, төслийн хэрэгжилтийн явцад цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.

Тус сургалтад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг оролцож “Бэлчээрийн менежмэнтийг сайжруулах чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа” ны талаар танилцуулав. Мөн МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт, Ю.Амаржаргал нар “2020 онд малчдын бүлгийн үйл ажиллагаатай холбоотой төлөвлөсөн ажлын хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр сургалтад оролцогчдод чухал шаардлагатай мэдээлэл өгч ажиллаа.