МБАНХ-ны 2020 оны Удирдах зөвлөлийн хуралдааныг анх удаа цахим хэлбэрээр /2020.06.11/ зохион байгуулллаа. МБАНХ-ны байранд зохиогдсон тус хурлаар 2020 оны төлөвлөгөөний болон санхүүжилтийн төсвийн төсөл, аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоодод төсөл хэрэгжих явцад бий болсон байр, эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилт ашиглалтыг сайжруулах талаар мэдээлэл саналыг тус тус хэлэлцлээ. Мөн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж буй МБАНХ болон аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбооны байр, бусад эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилт ашиглалтын талаар мэдээлэл хийж, хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.
Хуралдаанд МБАНХ-ын Удирдах зөвлөлийн дарга /Завхан АБАХ/ С.Гүррагчаа, Удирдах зөвлөлийн гишүүн /Архангай АБАХ/ С.Жамбалдорж, Удирдах зөвлөлийн гишүүн, /Баянхонгор АБАХ/ П.Батчулуун, Удирдах зөвлөлийн гишүүн /Говь-Алтай АБАХ/ Ч.Цэцэгмаа, Удирдах зөвлөлийн гишүүн /Увс АБАХ/ Т.Лхагвасүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, /Ховд АБАХ/ А.Отгонбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн /Хөвсгөл АБАХ/ Г.Энхболд, Удирдах зөвлөлийн гишүүн /Өмнөговь АБАХ/ Д.Мядагсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн /Улаанбаатар БАҮХ/ Н.Ганхуяг, МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал, МБАНХ-ны ажилтан Г.Намуулан, “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа нар оролцсон юм.