Олон Улсын Бэлчээрийн Конгрессын зорилго нь бэлчээрийн олон талын салбар болох судалгаа, төлөвлөлт, хөгжил, менежмент, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх, боловсрол болон сургалт зэрэг асуудлуудаар шинжлэх ухааны болон практик мэдээлэл солилцох явдлыг дэмжих юм.
Энэхүү зорилтын хүрээнд Олон Улсын Бэлчээрийн Конгресс нь баримт бичиг, тайлан бэлтгэх, симпозиум зохион байгуулах, Конгрессын өмнөх болон дараах аяллыг зохион байгуулах зорилгоор 3-5 жил нэг удаа зохион байгуулагддаг.
Олон Улсын Бэлчээрийн Конгрессын зорилго нь:
Бэлчээр бүхий улс орнуудын анхаарлыг нэг зүгт төвлөрүүлэх, нэгтгэх, санал солилцох
Тухайн үеийн асуудал дэвшүүлсэн, шинэлэг арга барил бүхий хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх
Бэлчээрийн талаар сэтгэл, зүтгэл гарган ажиллдаг залуу халааг бэлтгэх
Харилцаа холбоог сайжруулах
Эерэг олон талт орчныг бүрдүүлэх
Олон салбарын оролцогчид
Газар ашиглалтын олон хэлбэрүүд
XI Олон Улсын Бэлчээрийн Конгресс (IRC) – XXIV International Grassland Congress (IGC) хамтарсан хурал 2020 оны 10-р сарын 25-30-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотод “Бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах замаар амьжиргааг дээшлүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://rangelandcongress.org/ цахим хаягнаас авна уу!