“Нүүдэлчин малчны мэдээллийн сан бүрдүүлэх” төслийн явцтай танилцлаа
НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Григорио Веласко Гил өнөөдөр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуягтай уулзлаа. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Нүүдэлчин малчны мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй.Төслийн зохицуулагч Григорио Веласко Гил уулзалтын үеэр уг төсөл хэрхэн хэрэгжиж байгаа, цаашид юун дээр анхаарах, яаж ажиллах хэрэгтэй талаар санал солилцлоо. Мөн төслийн хүрээнд бий болсон дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан шаардлагатай бусад мэдээллийг цуглуулах ямар боломж нөхцөл байгаа талаар ярилцлаа.