card

Н.Ганхуяг: Энэ жил дөрвөн аймгийн 15 суманд “мөшгих” тогтолцоог нэвтрүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төвийн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт боллоо. Зөвлөгөөнд  Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл болох 250 гаруй хүн оролцсон юм. Зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон тариаланчидийн үзэсгэлэн худалдаа дэлгэгдсэн байв.

Тус зөвлөгөөнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг оролцож “Бэлчээрэ ашиглалтыг хариуцлагажуулах замаар МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах нь”, “Мал эмнэлгийн эргэн мөшгих тогтолцоог бэхжүүлэх нь зэрэг сэдвээр оролцогчдод илтгэл тавьсан. Илтгэлийг сийрүүлэн хүргэж байна.

Тэрбээр хэлэхдээ “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо байгуулагдаад 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Бэлчээр ашиглагчдын холбоо Монгол Улсын 18 аймаг, 186 суманд бий болсноор малчидхэсгийн зохион байгуулалтад  орсон. Мөн бид аймгийн Засаг дарган нартай 4 жил хамтран ажиллах гэрээ байгуулсан. Улмаар аймгийн Засаг даргын  захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан.

Шаардлагатай сургалт зөвөлгөөнийг орон нутгийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газартай хамтран ажилладаг. Мөн Сэлэнгэ аймаг, Төв  аймаг, Дундговь аймагт  төслүүд хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил аймгуудын Хөдөө аж ахуйн газраар дамжуулан санхүүгийн дэмжлэгийг хүргэсэн.

Өвөрхангай аймгийн таван сумын 43 цэгт фото мониторингийн ажил хийж байна. Жил бүр энэ судалгааг хийх шатахууны зардал, мэргэжилтэнүүдийг чадавхижуулах ажлыг хийж, “Бэлчээрийн төлөв байдлын мэдээ”-г бүх аймгууд руу явуулсан. Аймгууд маань  өөрсдийн бэлчээр ямар түвшинд явааг мэдэж авсан боловуу. Бид энэ бүхнийг бий болгохын тулд 10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан юм.

“Ногоон алт” төслийн хүрээнд бид “Малчдын дундын сан” гэдэг брэнд бүтээгдэхүүн бий болгосон. 2016 оноос өмнө төсөл хэрэгжиж эхэлсэн аймгуудын энэ санд 3-4 тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Энэ нь хөгжлийнхөө дараагийн  шатанд Хадгаламж зээлийн хоршоо болсон юм. Орон нутагт ТББ–д, хоршоодууд, ХЗХ-д байгуулагдан ажиллаж байна. Энэ утгаараа хөдөөд ажлын  байр бий болгож, энэ төрлийн соёлыг бий болгож байна.

Бидний хийж байгаа өөр нэг томоохон ажил нь өнгөрсөн  оноос эхлүүлсэн “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих тогтолцоо”-г хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн намар ХХААХҮЯ-тай хамтраад “Мах маркет”-д гарал үүсэл нь баталгаатай, эрүүл байдал нь баталгаажсан 3000 төлөгийг  амжилттай нийлүүлсэн. Тухайн нийлүүлсэн төлөгний мах нь хэрэглэгчдийн гар дээр “Бар код”-той очсон.  Хэрэглэгч гар утсаараа бар кодыг уншуулан “Ямар бэлчээрээс гаралтай”,  “Ямар мал эмнэлгийн үйлчилгээг хийгдсэн бэ” гэдэг мэдээллийг авах боломж бүрдсэн. Энэ жил бид зорилтот дөрвөн аймагт 15 суманд энэ тогтолцоог нэвтрүүлэхээр Мал эмнэлэг  үржлийн тасаг болон орон нутгийн мал эмнэлгүүдийг чадавхижуулж, багаж тонтог төхөөрөмжийг авч  өгч, сургалтад хамруулж бйана. Улаанбаатар хотод Программ хангамжийг хөгжүүлж байна. Ингэснээр тмалын гаралтай бүтээгдэхүүний түүхийг бий болгосноор түүхий эд, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд чухал үүрэгтэй. Мөн үнэ цэнийг дагуулж, олон улсын зах зээлд гаргах боломж нэмэгдэх юм.

Gallery