Бэлчээрийн зүй зохистой менежментийг дэмжих, малчдын амьжиргааг дээшлүүлэх малын ноос, ноолуурын чанарын стандартыг хөгжүүлэх чиглэлээр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монгол текстайл ХХК, Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд хонины ноос, сарлагийн хөөвөр, тэмээ, торомны ноосоор сүлжмэл утас үйлдвэрлэж, “Ногоон Алт, Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын төвд ажлын байр шинээр бий болгох, нутгийн иргэд, малчдын орлогыг дэмжих, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорилготой юм.
Санамж бичгийг МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, “Монгол текстайл” ХХК-ний Захирал Р.Энхболд нар үзэглэлээ.