http://greenmongolia.mn/?p=161Б.Мэнджаргал: Хөвсгөл уул уурхайгүй жишиг аймаг болж байна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дижитал медик ХХК, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад зориулан сургалт зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Б.Мэнджаргал, зөвлөх Л.Ганцогт, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал У.Баярсайхан, Улсын мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Д.Эрхэмбаатар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн Мэдээлэл мониторингийн тасгийн дарга Д.Сэржмядаг, тус лабораторийн Шинжээч эмч Ч.Бадрахзул, Дижитал медик ХХК-ийн мэргэжилтэн С.Мөнгөнцэцэг, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн газрын Лабораторийн судлаач эмч н.Баярмаа, Аймгийн БАХ-ын нягтлан н.Баттөгс, Арбулаг сумын БАХ-ын тэргүүн С.Үүртуяа нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан юм. Монголын Бэлчээр ашиглагчдын нэдсэн холбооны үйл ажиллагаа, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал эхний мэдээллийг өгсөн.

МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал хэлэхдээ “Бэлчээрийн харилцааг Монгол Улсын “Газрын тухай” хуулиар голчлон зохицуулдаг. Энэ хуулинд “Бэлчээр гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамалын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газрыг хамруулсан газрыг хэлнэ” гэж заасан байдаг. Мөн Газрын тухай хуулийн 52.2-т “Зуслан намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар  хувааж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө хаваржааны газрыг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум дүүргийн Засаг дарга  тогтоож, баг хорооны Засаг дарга мөрдөж хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Түүнчлэн “Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхалагдахаас хамгаалах, нөхөн сэргээх  зоорилгоор тухайн бүс нутгийн  онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал газрын даац чадварыг харгалзан баг, хороо, Иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн Сумын засаг дарга малчдад болзол,  гэрээний дагуу хэсгээр бүлгээр ашиглуулж болно” гэж Бэлчээрийн  ашиглалтт, хамгаалалтын харилцааг зохицуулсан байдаг.

Монгол Улсын  одоо хүчин төгөлдөг мөрдөгдөж байгаа “Газрын тухай  хууль”-иар “Малчид газрыг ашиглаж болно. Гэхдээ дан ганц малчин хүнд биш хэсэг бүлгээр нь ашиглуулж болно” гэж заасан байна. Тиймээс энэ хуулийг ашиглахын тулд “Бэлчээр ашиглагчдын хэсэг” гэдэг нэр томъёог хэрэглээд байгаа юм. Иймд Малчдын анхан шатны байгууллага нь Бэлчээр ашиглагчдын хэсэг буюу БАХ, сумын хэмжээнд Сумын Бэлчээр ашиглагчдын холбоо буюу СБАХ. Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо нь АБАХ гэсэн товчлол болж байна. Ингэж зохион байгуулалтад орсноор амьдарч байгаа газраа ашиглах, хамгаалах гэрээтэй болж болно.

Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсаны давуу тал нь юу вэ. Хөвсгөл аймаг уул уурхайгүй аймаг болох эхлэл тавьж, бусад аймгуудад үлгэр жишээ болж байна. Уул уурхайн А лицензтэй аймгуудад очиход малчдын малаа бэлчээж байгаа газраас нь энэ манай лицензтэй газар гээд уул уурхайн компаниуд авчихаад байна. Тэгээд Шүүхэд заргалдахад “Монгол улсын хуулийн дагуу лиценз авсан байна. Та бүхэнд газраа ашиглаж байгаа гээд  үзүүлэх баримт байна уу” гэж Шүүх гэж асуудаг. Гэтэл үзүүлэх юм байхгүй “Миний аав, ээж хэдэн арван жилээр нутаглаж, ашиглаж байсан бэлчээр нутаг” гээд хэлдэг. Уул уурхайн компани нь “Бид Монгол Улсын хуулийн дагуу лиценз авсан” гэдэг асуудал яригдаж байна. Шүүх шийдвэрийг нотлох баримт дээр үндэслэж гаргадаг.

Ийм асуудал цөөнгүй гарч байгаа учраас сумын Засаг даргатайгаа Гэрээ хэлцэл  хийгээд хэсэгхэн газар нутгаа ашиглах гэрээ хийчихвэл Шүүхийн өмнө үзүүлэх юмтай байна. Уул уурхайтай аймагт нэг малчин “Би өвөлжөө хаваржааныхаа газрыг эзэмших гэрчилгээг авчихсан” гэсэн чинь газрыг нь тойруулаад хашаа татсан байна. Тэгэхээр өвөлжөөний хаваржааны газрын гэрчилгээнээс гадна ойр орчмын газрыг ашиглах гэрээ байгуулснаар бэлчээр нутгаа хамгаалах боломжтой болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 481.1-т “Хамтран ажиллах гэрээний  үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрт зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй. Бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохирч тодорхойлно” гэж заасны дагуу Бэлчээр аашиглалтын хэсэг малчдын бүлгийг байгуулдаг” гэлээ.