МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ФОРУМ

10.31-11.01.2018 

“БЭЛЧЭЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ МЕНЕЖМЕНТ”

ФОРУМЫН ЗОРИЛГО:

Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх,  хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход энэхүү форумын зорилго оршино.

ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

1 ДЭХ ӨДӨР

08:30-09.00 БҮРТГЭЛ

09:00-09:50 НЭЭЛТ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд С.Батзориг

УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны гишүүн Г. Тэмүүлэн

Швейцарын Хөгжлийн Агентлагын хамтын ажиллагааны захирал, Ерөнхий Консул, Габриелла Шпирли

ЗУРАГ АВАХУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

09:50-11:10 ҮНДСЭН ХУРАЛДААН: БЭЛЧЭЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ МЕНЕЖМЕНТ

Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн түвшин: Бэлчээрийн төлөв байдлын шинэчилсэн тайлангийн танилцуулга

Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг төлөвшүүлэх ажлын явц, үр дүн, сургамжаас

Бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах замаар талуудыг хариуцлагажуулах нь

Бэлчээрээ тогтвортой ашиглах дэлхий дахины хүчин чармайлт ба стратеги

 “Хариуцлагатай малчин” – “Бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгтээ ээлтэй нүүдлийн МАА-н үйлдвэрлэлийн стандарт ба олон улсын зах зээлийн хэрэгцээ, шаардлага”

11:10-11:30 АСУУЛТ/ХАРИУЛТ

11:30-11:50 ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

11:50-13:00 САЛБАР ХУРАЛДААН/ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэлэлцүүлэг 1. Бэлчээрийн МАА-н тэжээл бэлтгэл, хангамжийг шинэ шатанд гаргах нөөц боломж, сайн туршлагаас

Хэлэлцүүлэг 2. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, малын тоо ачааллыг даацад нь тохируулах орон нутгийн санаачлагаас

Хэлэлцүүлэг 3. Бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах нь хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай бүтээгдхүүнийг баталгаажуулах үндэс болох нь

13:00-14:00 ҮДИЙН ХООЛ

14:00-15:30 САЛБАР ХУРАЛДААН/ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэлэлцүүлэг 4. Бэлчээр ашиглалт, МАА-г хөтлөх экстейншн үйлчилгээг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах хэрэгцээ

Хэлэлцүүлэг 5. Монгол малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмж, нэр хүндийн дэлхийн зах зээл дээр хэрхэн сайжруулах вэ?

15:30-15:50 ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

15:50-16:50 Оюутнууд, залуу судлаачдын дунд зохион байгуулах “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” сэдэвт тэмцээн

16:50-17:30 ХАНАН ИЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ “БЭЛЧЭЭРИЙН ЭКОЛОГИ: ӨӨРЧЛӨЛТИЙН  ЧИГ ХАНДЛАГА”

17:30-18:30 “Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг түүчээлэгчид” манлайлагчдыг тодруулах ёслолын үйл ажиллагаа

11:00-18:00 “ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ- ХАРИУЦЛАГАТАЙ БҮТЭЭГДХҮҮН” ҮЗЭСГЭЛЭН/ХУДАЛДАА

18:30-19:00 ФОРУМЫН НЭГДСЭН ЗӨВЛӨМЖИЙН САНАЛЫГ ТАНИЛЦУУЛАХ , ХААЛТ

2 ДАХЬ ӨДӨР:

09:00-16:00 САЛБАР СУРГАЛТ СЕМИНАРУУД

ХХААХҮЯ-ны хурлын танхимд:

​ХАА-н мэргэжилтнүүдэд зориулсан “Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан хариуцлагатай менежмент: МАА-н үйлдвэрлэлийн экстейншний үйлчилгээ” чадавхийг бэхжүүлэх сургалт

ГЗБГЗЗГ-ын хурлын танхимд:

Газрын харилцааны мэргэжилтнүүдэд зориулсан “Гэрээт бэлчээрийн талбайг зураглах, бүртгэлжүүлэх” арга зүйн сургалт

УЦУОСМХ-ийн хурлын танхимд:

Цаг уурын ажилтнуудад зориулсан “Бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалт. 

4. Скай плаза бизнесс төв:

Орон нутгийн удирдлагуудад зориулсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулахад орон нутгийн оролцоо” сэдэвт сургалт

5. Скай плаза бизнесс төв:

Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны удирдлагуудад зориулсан “БАХ/БАГ-ний хэлбэрийг өргөжүүлж,  нэвтрүүлэх ажлыг  шинэ аймгуудад хэрэгжүүлэх: Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр дүн” чадавхийг бэхжүүлэх сургалт