Та бүхнийг “БЭЛЧЭЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ МЕНЕЖМЕНТ” уриан дор зохион байгуулж буй Монгол Орны Бэлчээрийн Үндэсний Хоёрдугаар Форумд урьж байна.
Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход энэхүү форумын зорилго оршино.
Үндэсний Хоёрдугаар Форум 2018 оны 10-р сарын 31, 11 сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Форумын үндсэн хуралдааны сэдвүүд:
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн түвшин: Бэлчээрийн төлөв байдлын шинэчилсэн тайлангийн танилцуулга
Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг төлөвшүүлэх ажлын явц, үр дүн, сургамжаас
Бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах замаар талуудыг хариуцлагажуулах нь
Дэлхийн бэлчээрийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтууд
Хариуцлагатай малчин” – “Бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгтээ ээлтэй нүүдлийн МАА-н үйлдвэрлэлийн стандарт ба олон улсын зах зээлийн хэрэгцээ, шаардлага”
Форумын хүрээнд зохион байгуулагдах бусад арга хэмжээ:
“Бэлчээрийн экологи: Өөрчлөлтийн чиг хандлага” сэдэвт ханан илтгэл хэлэлцүүлэг
“Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг түүчээлэгчид” манлайлагчдыг тодруулах ёслолын үйл ажиллагаа
“Хариуцлагатай үйлдвэрлэл- Хариуцлагатай бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа
Салбар сургалт, семинарууд
Оюутнууд, залуу судлаачдын дунд зохион байгуулах “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” сэдэвт тэмцээн
Хамтрагч байгууллагууд: