Монгол орны бэлчээрийн үндэсний II форум “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор хоёр дахь өдрөө Скай плаза төвд үргэлжилж байна.
Эхний хэсэгт ШХА-ийн Ногоон алт- Малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж буй 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Ус цаг уурын газрын дарга нарт зориулсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулахад орон нутгийн оролцоо” сэдэвт сургалт боллоо.
Тодруулбал, НАМЭМ төслийн үйл ажиллагаа, зорилго зорилтууд, хариуцлагатай МАА, МБАНХ-ны зорилго зорилтууд, бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн үүрэг оролцоо, Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, малын эрүүл мэнд, гарал үүслийг гэрчилгээжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүн сургамж, аймаг бүрийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн 2018 оны төлөвлөгөө, хэрэгжилтийг танилцуулж, 2019 оны төлөвлөгөөг танилцуулах зэрэг асуудлаар сургалт зохион байгууллаа.
Хоёрдугаар хэсэгт НАМЭМ төсөл хэрэгжиж буй аймгуудын Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал нарт зориулсан “Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр дүн” чадавхийг бэхжүүлэх сургалт болж байна. Сургалтаар хуучин 7 аймаг болон шинэ 11 аймгийн хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөө, төсвийн шугам бүрээр үр дүнгийн шалгуур үзүүлэлттэй харьцуулан гаргах, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар зөвөлгөө өгнө.
Мөн НҮБ-ийн ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа “Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийн үйл ажиллагааны талаар Ром хотоос төслийн удирдлагуудтай видео хурал хийж, сургалт зохион байгуулах юм байна.