Д.Сэржмядаг: Халдварт өвчингүй тайван бүс нутаг гэдгээ хадгалаарай

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дижитал медик ХХК, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад зориулан сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Мал эмнэлгийн ариун цэврийн Төв лабораторийн Мэдээлэл мониторингийн тасгийн дарга Д.Сэржмядаг “Малын халдварт өвчний тархалтын өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмийн зохистой хэрэглээ” сэдвээр Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд мэдээлэл хийсэн юм.

Мэдээлэл мониторингийн тасгийн дарга Д.Сэржмядаг хэлэхдээ “Юуны өмнө Малын халдварт өвчний тархалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгье. Халдварт өвчин нь бактерийн, вирусын, паразитын гаралтай байдаг. Шүлхий, бог малын мялзан хоёр вирусын гаралтай, гоц халдвартай өвчин.

“Шүлхий өвчин”. Энэ өвчний талаар та бүхэн сонссон. Яагаад сүүлийн жилүүдэд нэмэгдээд байна. Монгол оронд энэ өвчний дэгдэлт ихсэж байгаа учраас илүү мэдээлэгдэж байгаа юм. Шүлхий өвчин манай оронд 2000-2018 он хооронд 13 жилд нь зүүн таван аймагт гарсан байна.

Яагаад зүүн таван аймагт гарсан гэдгийг бид судалж үзээд Өмнөд хөршөөс орж ирсэн байх магадлалтай гэж үзсэн. 2017 оны дэгдэлтээр зүүн хэсэг бүхэлдээ, төвийн хэсэг рүү орж , нийт 42 сум, дүүрэгт гарсан. Зүүн аймгуудын орон нутгийн лабаротори дээр анхны шинжилгээ хийгдээд манай төв рүү баталгаажуулах шинжилгээ хийгддэг. Үүсгэгчийн өвөрмөц шинж “О” хэвшлийн өвөрмөц шинжтэй ийлдэс байсан. “Тухайн вирус маань хаанаас орж ирсэн бэ” гэдгийг тогтоосноор өвчин дэгдлээ гэхэд бусад эрүүл малаа хамгаалахын тул вакцин тарьдаг. Ямар вакцин тарихаа үүсгэгчийн өвөрмөц шинж дээр тулгуурлан сонгодог.

2017 онд “О” хэвшлийн вирус орж ирсэн. Өвдсөн малын ихэнх нь үхэр болон зэрлэг амьтад өртсөн.  2018 онд өвчлөл нэмэгдээд 52 газар буюу зүүн аймгууд дээр нэмэгдээд төвийн Өмнөговь, Архангай, Өвөрхангай нэмэгдсэн. Дэгдэлт анх гарахад Хятадаас орж ирсэн гэж таамагласан бол дотооддоо мал, амьтны шилжилт хөдөлгөөн, мал амьтны бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцад өвчтэй газраас өвчингүй газар халдварлаж газар авсан гэсэн үг.

Хөвсгөл аймгийн хувьд шүлхий өвчин гараагүй тайван байгаа. Гэхдээ аюул ойрхон Архангайд гарсан байна. Тиймээс та бүхэн энэ тайван байдлаа хадгалж үлдээрэй. Энэ тайван байдалд малын эмчийн үүрэг чухал ч, малчин таны үүрэг илүү чухал шүү. Тиймээс өвчтэй  газүраас мал шилжүүлэхгүй, магадгүй өвчлөл бүхий газар очих юм бол та өөрийгөө халдваргүйжүүлээд орж ирээрэй гэж захимаар байна.

Шүлхийн дэгдэлт гарлаа гэхэд малаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж, батгалгаажаад гараад ирвэл хорио цээрийн дэглэм тогтоодог. Өвдсөн малаа устгадаг. Халдваргүйжүүлэх үйл ажиллагаа явагдан вакцинжуулалт хийгдэнэ. Сүүлийн үед гадаадаас мэргэжилтэн ирж ажиллан, халдварт өвчин зүүн бүсэд байнга гардаг. Баруун бүсэд халдварт өвчин гарвал тэмуэх арга нь өөр байх ёстой гэж зөвлөмж гаргасан. Өвчингүй бүсдээ өвчин гарсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ өөр шүү гэж онцолсон. Одоо бид зүүн бүсэд байнга гардаг шүлхийн эсрэг жил бүр вакцинжуулах арга хэрэгжүүлж, устгалтайгаа хамт вакцинжуулах ажлыг хийгээд явж байна. Өвчин гарахаар голомтын бүс, сэжигтэй бүс, эрүүл бүс, хамгаалалтын бүс гэж заагладаг. Хамгаалалтын бүснээс эхлэн гаднаас нь хумих байдлаар вакцин хийдэг. 2018 оны халдвар илрүүлэх лабаораторийн тандалт шинжилгээг манай төв хийж байгаа. Жил болгон хийгддэг.

“Бог малын мялзан өвчин”. 2016 оны 8 сард Ховд аймагт анхны дэгдэлт гарсан. Өмнө нь манай улсад гарч байгаагүй. Энэ өвчин гарсны дараа зэргэлдээх аймгуудад тандалт судалгаа явуулсан. 5 аймагт энэ халдвар тархсан байсан  улсаас 10,4 сая малыг вакцинжуулах ажлыг хийсэн. Одоогоор энэ баруун аймгийн малыг вакцинжуулах ажил хийгдээд явж байна. Бүх аймгуудад халдварын тандан судалгаа хийгдэж байгаа. Клиник шинж тэмдэг нь нүднээс, хамраас шингэн гоождог. Хар ногоон өнгөтэй чацга алддаг. Халуун өндөр +40, хоол унд идэх дуршил буурдаг зэрэг шинжээр мэдрэгддэг. 2018 онд Дорноговь, Сүхбаатар аймагт гарсан. Тэндээс гарсан шинж тэмдэг адил нэмээд хамар ам тойроод шархалсан байсан. Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Сүхбаатарын Түвшинширээтэд оношлогдсон.

Бог малын мялзангийн үүсгэгчийг шинжлэхээр Хятад улсын “Бог малын лавлагаа лаборатори”-д илгээж баталгаажуулсан. Генийн хувьд шинжлээд “Ланеж 4” өөр үүсгэгдсэн бог малын мялзан гэж тогтоосон. Үүсгэгч нь Хятадын үүсгэгчтэй ойр гэдгийг ч тодорхойлсон. Үүсгэгчийг судалсанаар хаанаас гарч ирсэнийг тогтоож болдог. Одоо халдварын тандалтийг хийж байгаа. Бог малын мялзанг хянахын тулд тандалт судалгаа хийж байна. Вирусын, генийн, эсрэг үүсгэгчийг судалдаг. Вакцижуулалтын дараах мониторингийн аргаар хянаж байна. Өвчин гарсан газар халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна.

Социалист нийгмийн үед “Мал эмнэлэг”-ийн бүх ажил төлөвлөлтийн дагуу явж байсан. Хувьд шилжсэнээр төлбөрт үйлчилгээ бий болж, нөгөө талаар төлөвлөлтгүй болсон. Гэхдээ “Малын эрүүл мэндийн тухай хууль” 2017 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр “Мал эмнэлэг” босоо удирлагатай болж,  дээрээс гарсан бодлого доороо очдоггүй байсан нь арилна. Суманд мал эмнэлгийн тасаг бий болж мэргэжилтэнтэй болж байгаа. Ингэсэнээр дээд доод хоёр талын асуудал нэгдэж, цаашдаа бидний үйл ажиллагаа илүү хөгжинө. Мал эмнэлэгийн ерөнхий газраас “Мал эмнэлэг”-тэй холбоотой сургалтууд явуулна.  Нөгөө талаар 2000 оноос хойш халдварт өвчин маш их гарч байна. Тиймээс малчдын оролцоо их хэрэгтэй байна. Хөвсгөл аймагт халдварт өвчин гараагүй ч зэргэлдээх аймгуудад гарсан байна. Тиймээс дэгдэлт гарсан аймаг, сум руу аль болох явахгүй байхыг хүсэж байна. Хүн өөрөө тээвэрлэгч болох магадлал өндөр болсон энэ цаг үед хаашаа явахаа шийдэх хэрэгтэй” гэлээ.