Монгол орны бэлчээрийн үндэсний II форум эхэллээ
Монгол орны бэлчээрийн үндэсний II форум яг одоо Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохиогдож байна. Форумыг ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ, ШХА-ийн НАМЭМ төсөл, МБАНХ хамтран зохион байгуулж байгаа юм.
Форумд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ын сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай Габриелла Спирли, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, Дэлхийн нүүдэлч малчдын холбооны дэд ерөнхийлөгч асан, МБАНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн малчдын холбооны тэргүүн, профессор малчин, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын шилдэг Манлайлагч I, II одонт малчин С.Мааманхүү, ШХА-ийн НАМЭМ төслийн зохицуулагч, доктор Ц.Энх-Амгалан, АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейр нар зочид оролцож байна.
Мөн ХХААХҮЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ зэрэг төрийн байгууллага, МБАНХ, МННХ, МАШҮХ, МГЗБХ, БСТ, Хил хязгааргүй малын эмч нар ба аграномчид нийгэмлэг, Байгаль-Зэрлэг амьтадыг хамгаалах нийгэмлэг, Дэ Нэйчи Консерванси байгууллага, Лондонгийн амьтан судлалын нйигэмлэг, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Жасыль холбоо, Оюуны Оньс, Даацтай хөгжлийн ирээдүй, Хангай нутгийн бэлчээр, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.