АЛТАНБУЛАГ СУМЫН СБАХ, БАХ, МАЛЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Соёлын төвд МБАНХ, “Нэгэн зүтгэл Сэлэнгэ аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Алтанбулаг сумын СБАХ, Сумын бэлчээрийн менежемэнтийн ажлын хэсэг хамтран тус сумын СБАХ-ын УЗ-ын гишүүд, БАХ-ын ахлагчид, малчдад зориулсан сургалт зохион байгуулж байна.
Сургалтын эхэнд тус сумын 6 БАХ-ийн Бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах асуудлаар БАХ-ын гишүүдээс саналыг нь авлаа. Тус сумын хувьд хойд хэсгээрээ Монгол улсын хилийн бүс, урд хэсгээрээ газар тариалангийн бүс нутагтай хиллэдэг тул бэлчээр нутаг харьцангуй бага. Гэхдээ Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохистой зөвөөр ашиглахын тулд малчид, оролцогчид саналаа нэгтгэхээр хэлэлцэж байна. Хэлэлцсэний үр дүнд 4 БАХ Сумын Иргэдийн нийтийн хуралд Бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах хүсэлтээ уламжилж, 2 БАХ-ийн гишүүд дахин хэлэлцэхээр боллоо.
Хэлэлцүүлгийн дараа “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан үйл ажиллагааны танилцуулгыг хийж, МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал “МБАНХ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, малчдын байгууллагын бэлчээрийн менежмэнт дэх үүрэг оролцоо”, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “Бэлчээр ашиглалтын ургамлын сэргэх чадвар болон ашиглагчдын оролцоонд суурилан зохион байгуулах нь”, “Бэлчээр ашиглуулах гэрээ, журам, түүгээр дамжуулан бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нь”, МБАНХ-ны Сургалтын менежер Г.Намуулин “БАХ-ийн дундын сангийн үйл ажиллагаа болон санхүүгийн оролцоог баталгаажуулах” зэрэг сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд Алтанбулаг сумын СБАХ болон Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийн 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөлтийн чиглэлийг БАХ тус бүрээр нь танилцууллаа.