Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн төв байранд Загвар сумдын сургалт, уулзалт эхэллээ. Сургалтад загвар 15 сумын төлөөлөл оролцож байна. Энэхүү сургалтаар “Загвар сумд тавигдах шаардлагууд”, “Малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны програмын танилцуулга”, “Хариуцлагатай малчин стандарт”, “Малын түүхий эд бэлтгэн нийлүүлэх малчдын хоршоо болон Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг хэрхэн уялдуулах” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгнө.
Мөн оролцогчид “Малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр багаар ажиллаж, шалгуур үзүүлэлтүүд, оруулсан мэдээллүүдийг нягталж, дутуу мэдээллүүдийг гаргах, бэлтгэх хугацааг тохирох” чиглэлээр багийн ажилд оролцоно. Үдээс хойш сургалтад оролцогчид багийн ажлаа танилцуулж, Малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны програмын бүрэн ажиллуулах ажлын төлөвлөгөө гаргах юм.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш “Мах маркет” үйлдвэрээр зочилж, мөшгих тогтолцооны хүрээнд бэлтгэгдэж байгаа мах бэлтгэлийн ажилтай танилцана. Мөн Арьс ширний үйлдвэр”-тэй танилцаж, малын гаралтай түүхий эдийн чанар эцсийн бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлдөг талаар газар дээр нь үзэж, танилцана. Үдээс хойш малын үүлдэр, мал эмнэлгийн үйлчилгээ, хоршоо, БАХ-ын зохион байгуулалтын загвар байгуулах Архангай аймгийн туршлага болон сум бүрийн бэлдэж ирүүлсэн сайн туршлагаас хуваалцах юм.