“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ –аас үндэсний үйлдвэрлэгчдийн чанартай, тасралтгүй бэлтгэн нийлүүлэх түүхий эдээ хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дижитал медик” ХХК-тай “Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ”-г байгууллаа.
Энэхүү гэрээний хүрээнд мэдээлэл технологид суурилсан түүхий эд нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэхтэй холбоотой мэдээлэл, олон улсын стандартад нийцүүлсэн түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулах, нийлүүлэлтийн гинжин хэлхээнйи бүхий л түвшинтэй холбоотой түүнийг агуулсан системийг хөгжүүлэхэд тогтвортой ажиллагааг гэрээт хугацаанд хянах, аймаг сумын мэдээллийн санг нэгтгэх зэрэг шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэн нийлүүлэх юм.