МБАНХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Бодлогын зөвлөлтэй уулзалт хийлээ
Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-нд үйл ажиллагаанд үнэлгээ хийхээр Недерландын MDF байгууллагын экспертүүд болох сургагч зөвлөх Паулине ван Норел, сургагч зөвлөх Жан Купер нар манай улсад ажиллаж байгаа юм.
Тэд өнөөдөр МБАНХ-ны байранд хүрэлцэн ирж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Бодлогын зөвлөлийн төлөөллүүдтэй уулзаж байна. Уулзалтаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Бодлогын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, хөгжлийг тодорхойлдог үндсэн 11 бүрэлдэхүүн хэсгийн талаар танилцууллаа. Тэдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд зөвлөлүүд хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл авч ажиллав.
Экспертүүд манай улсад ажиллах хугацаандаа Монголын Ноос Ноолуурын холбоо, Арьс ширний холбоо, Баялаг Өлзий ХХК, Монгол Нэхмэл ХХК зэрэг МБАНХ-ны хамтрагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, чадавхийн үнэлгээний тайланг гаргах юм.