card

Булган аймгийн СБАХ-ны тэргүүнүүдэд зөөврийн компьютер, хэвлэгч хүлээлгэн өгөв

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос аймаг сумдын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг чадавхижуулах зорилготой ээлжит сургалтыг 2019 оны 06 сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд зохион байгууллаа.

Энэ үеэр Булган аймгийн Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хангал, Орхон, Могод сумдад хэрэгждэг ШХА-ийн Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн хүрээнд дээрх сумдын Бэлчээр ашиглагчдын холбоонд зөөврийн компьютер, хэвлэгчийг хүлээлгэн өгсөн юм.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Булган аймгийн ЗД-ын орлогч О.Гантулга, ХХААГ-ын дарга Ч.Амгалан, ХХААГ-ын МАА-н Албаны дарга М.Жавзандолгор нар Сумын Бэлчээр ашиглагчдын холбооныхонд төслийн ажлаа хариуцлагатай хийж, нутаг орондоо үр шимийг нь хүртээж, амжилттай ажиллахыг хүсэн ерөөлөө.