Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос аймаг сумдын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг чадавхижуулах зорилготой ээлжит сургалтыг 2019 оны 06 сарын 04-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд зохион байгуулсан юм. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Орхон, Цагааннуур, Орхонтуул, Сант сумдад хэрэгждэг ШХА-ийн Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн хүрээнд дээрх сумдын Бэлчээр ашиглагчдын холбоонд зөөврийн компьютер, хэвлэгчийг хүлээлгэн өгсөн юм.
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Сант сумын Засаг дарга Б.Буянхүү, ИТХ-ын дарга Г.Ганзориг, Сэлэнгэ аймаг дахь “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан нар дээрх сумыдын Сумын Бэлчээр ашиглагчдын холбооны удирдлагуудад төслийн ажлаа хариуцлагатай хийж, нутаг орондоо үр шимийг нь хүртээж, амжилттай ажиллахыг хүсэн ерөөлөө.
Сэлэнгэ аймаг дахь “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос орон нутгийнхаа төрийн байгууллагууд болон сумдынхаа СБАХ-ны гишүүдтэйгээ хамтран ойлголцож, бие биенээ дэмжиж ажиллаж байна. Сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар цөм сэтгэлээрээ ажилладаг. Бидний ажилд туслаж, малчдын байгууллагыг дэмжиж, зөөврийн компьютер, хэвлэгч өгсөн МБАНХ-ны төслийн багийнханд талархаж байна. Бидний ажил нэг шат ахиж, Сэлэнгэ аймагтаа манай таван сум манлайлж ажиллана гэдэгтээ итгэж байна. Бидний аждлыг дэмждэг Сант сумын удирдлагауудад ажлын амжилт хүсье” гэлээ.