Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай Монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” наадмын хүндтэй зочин болж, эх орны бахархал болсон байгалийн үзэсгэлэнт газруудаар ая тухтай аялах 3 шөнө 4 өдрийн аялалд эрхэм таныг урьж байна.

Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн дэлхийд үнэлэгдсэн үнэ цэнэтэй болж, сарлагынхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой зохиогддог тус наадамд та оролцох нь эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан “Эх оронч” аялал болох билээ.

2019 оны 08 сарын 17-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол Сарлаг”тус фестивалийн үеэр “Сүрлэг хангай” сарлагын парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдээр явагдана. Мөн “Өгөөж буян”, “Цагаадай” аялагчид, жуулчдад зориулсан үзэсгэлэн “Ягаадай” урлагийн тоглолт, загварын үзүүлбэр, галын наадам үдшийн цэнгүүн бүхий нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгох юм.

Сүрлэг сайхан сарлагийн фестивалийг үзэхийн зэрэгцээ Элсэн тасархай, Тайхар чулуу, Хархорум хот, Музей, Эрдэнзуу, Билгэ хааны цогцолбор, Өгий нуурын байгалийн болон түүхийн дурсгалт газраар ая тухтай зорчиж, жинхэнэ сэтгэлийн цэнгэл эдлэх аялалын багт нэгдэж, дурсамж дүүргэх сонирхолтой аялал, амралтыг танд санал болгож байна.

Хүний тоо хязгаартай тул ТА яараарай. Аялалын хөтөлбөртэй  ЭНД дарж танилцана уу.

Бидэнтэй нэгдэх утас: 99999253, 99586006, 98113747

Аялалын ерөнхий зохион байгуулагч: Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн  холбоо