Японы Сүмитомо корпораци, Солонгосын SK TNS болон Live care компанийн төлөөлүүдтэй уулзав

МБАНХ-нд өнгөрөгч баасан гаригт /2019.08.02/ Японы Сүмитомо корпораци, Солонгосын SK TNS болон Live care компанийн төлөөллүүд хүрэлцэн ирж, холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуягтай уулзаж ярилцав. Энэхүү уулзалтад Сүмитомо корпорацийн Ерөнхий менежерийн туслах Хирото Фуживара, Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Ж.Гантуяа, Б.Сансармаа, SK TNS компанийн Гадаад дахь Ерөнхий менежер Кимми Ким, Солонгос дахь Сүмитомо корпорацийн Туслах менежер Юүн Чул Шин, Солонгос дахь  Сүмитомо корпорацийн Багийн удирдагч Жеймс Ли, Live care компанийн Дэд дарга, доктор профессор Соон Юон Ху, Live care компанийн Үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн дарга Сэнгхван Ли тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм


 

Сумитомо корпорацийн хувьд  Live care компани болон SK TNS компанитай хамтран манай орноос махны экспорт хийх зорилготой бөгөөд энэ өвөл Монголд ажиллаж хонин сүргийн бэлчээрлэлтийн судалгааг хийхийг зорьж байгаа аж.  Бэлчээрлэлтийн судалгааг хийснээр тухайн  малын эрүүл мэндийн байдлыг хянаж, экологийн хувьд эрүүл бүс нутагт  бэлчсэн гэдгийг нь тогтоож баталгаажуулах юм байна. Ингэснээр уг малын  мах нь экологийн цэвэр органик хүнс гэдэг нь батлагдах учраас  олон улсын түвшинд буюу  Монголын махны экспорт нэмэгдэх талтай гэж үзэж байгаа аж.

Live care компани нь малын эрүүл мэндийг хянах чиглэлээр мэргэшсэн байгууллага аж. Тус компанийн хувьд GPS ашигладан малын хүзүүнд био капсул бүхий хүзүүвч байрлуулан шаардлагатай мэдээллийг авдаг байна. Малын бие физилогийн өөрчлөлтийг мэдээллийн  технологид суурилаад хянадаг. Биеийн дулааны хэмийг ажиглан тугал, гахай, хонь, морь, тэмээг хянадаг туршлагатай  ажээ. Хамгийн гол нь гар утасны 2G/ 3G сүлжээ орсон газарт уг судалгааг хийх боломжтой аж. Уг мэдрэгчийн тодорхой хугацаанд зүүснээр тухайн бүс нутагт өвчин гараагүй, малын биед өөрчлөлт гараагүй гэдгийг нь хянадөг бөгөөд Солонгос, Япон, Бразил, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсад энэ технологийг нэвтрүүлсэн аж.

SK TNS  компанийн хувьд БНСУ-ын Харилцаа  холбооны томоохон компани бөгөөд хамгийн сүүл 5G технологийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус компанийн хувьд био капсулаар авах мэдээллийн дамжуулалт буюу сүлжээний асуудлыг шийдвэрлэхэд  хамтран ажилладаг, мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр дэлхийн 160 оронд  ажиллаж үйл ажиллагагаагаа хөгжүүлж яваа юм байна. Одоо Монголд туршиж үзэхээр хамтран ажиллах байгууллагуудаа сонгохоор МБАНХ-нд хүрэлцэн ирсэн гэдгийг тэд танилцуулсан юм.

Тэд энэхүү бэлчээрийн судалгааны эхний үр дүнг 2020 оны 3 сар гэхэд гаргана гэж үзсэн бөгөөд Японы засгийн газар, Солонгосын Засгийн газар, Монголын Засгийн газар хамтран уг төслийг хэрэгжүүлэх аж. Тиймээс төсөл хэрэгжүүлэх аймаг сумдыг сонгохоор манай улсад ажиллаж байгаа аж.  Уг төслийн үр дүнд олон улсын экспортын асуудал яригдах тулд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэдгийг мөн онцолсон бөгөөд Монголын Засгийн газар, холбогдох яам Тамгын газартай нарийвчилсан  яриа хэлэлцээрүүдийг хийнэ гэдгийг хэлж байлаа.

 

Уулзалтын үеэр МБАНХ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг ирсэн зочдод МБАНХ-ны үндсэн үйл ажиллагаа, цар хүрээ, гадаад дотоод хамтын ажиллагааны талаарх мэдээлэл өгч, МБАНХ-ны хамтран ажиллаж, хэрэгжүүлдэг хамгийн том төслийн нэг бол ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл. Уг төслийн хүрээнд бид бүхэн хариуцлагатай, баталгаатай түүхий эдийг зах зээлж нийлүүлж чадна гэдгээ батлаж Мөшгих тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ төслийн суурийг хийж, хөгжүүлж ирлээ. Та бүхний бидэнтэй хамтран ажиллахаар санал болгож байгаа төсөл  ньүнэхээр сонирхолтой санагдаж байна. Хамтран ажиллах түншээр биднийг сонговол үнэхээр талархалтайгаар хүлээн авч, хариуцлагатайгаар ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Түүний дараа ирсэн зочид МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуягаас сонирхсон асуултдаа хариулт авсаныг хүргэж байна

-Та сүүлийн 10 гаруй жил малчдын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр ажилласан байна. Бидний хувьд энэ ажлыг хийхэд нэн шаардлагатай зүйл бол тухайн газар орон 100 хувь утасны сүлжээ орсон байх хэрэгтэй. Мал бэлчээрлэх газарт нь сүлжээ маш сайн орсон аймаг, сум хаана вэ?

– Монголын хувьд G мобайл үүрэн холбооны сүлжээ хөдөө орон нутагт илүү сайн ажилладаг. ХХААХҮЯ, МЭЕГ хамтран Мал эмнэлгийн гэрчилгээ, ээмэгжүүлэх ажлыг хийхдээ манай  холбооны Малчдын байгууллагыг түшиглэн Төв аймгийн Өндөрширээт суманд бэлчээрийн судалгаа хийж байсан. Судалгааны үеэр тэр суманд сүлжээ огт алдахгүй байсан. Гэхдээ өөр ийм сүлжээ сайтай нутаг орон байгаа. Та бүхэн яг хаана очиж ажиллах хүсэлтэйгээ шийдвэл тэр аймаг сумын яг хаана нь сүлжээ илүү сайн байдаг гэдгийг тодорхой болгож болно.

 

-Танай холбоонд 80 мянга гаруй хүн гишүүнчлэлтэй гэж байна. Монголын нийт малчин өрхийн хэдэн хувь нь вэ?

-Нийт малчин өрхийн тал хувь нь гэж болно. Бидний зүгээс малчдад зориулсан форумыг зохион байгуулж, хууль эрх зүйн талаас нь мэдээлэл өгч, эрдэмтэн судлаачдын судалгааны дүнг танилцуулж ирсэн. Энэ жилийн хувьд Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймгийн Ховд хотноо 500 гаруй малчин оролцсон Монгол орны Бэлчээрийн Үндэсний “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” сэдэвт гуравдугаар форумыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ жилийн хувьд хариуцлагатай малчин хүн ногоон бэлчээрийг хэрхэн зөв ашиглаж, байгаль ээлтэйгээр малын үр ашгаа нэмэгдүүлэх талаар ярилцахаар бэлтгэл ажлаа хийж явна. Тиймээс та бүхний итгэл даасан хариуцлагатай хамтын ажиллагаа өргөжин тэлэх бүрэн боломжтой.

-Бэлчээрийн даац, чанарыг сайжруулах нь та бүхний зорилго. Харин бидний зорилго найдвартай, эрүүл мах бэлтгэж, түүнийг экспортод гаргах юм. Монгол Улсын хууль эрх зүйн талаас хийж байгаа ажлууд юу байгаа бол?

-Монголын төр засаг, холбогдох байгууллагууд хууль эрх зүйн талаас шаардлагатай ажлуудыг хийж байгаа. Бидний хувьд хамтран ажилладаг малчдын байгууллагуудын гишүүд мал эмнэлгийн үйлчилгээг цаг тухайд нь авч, малын угаалга, тарилга хийж байгаа эсэх, мал эрүүл байхад  анхаардаг. Бид эрүүл бэлчээрээс эрүүл мал, эрүүл малаас эрүүл мах гарна гэж үздэг тул энэ ажилд чиглэсэн үйл ажиллагаа, бодлого явуулдаг. Бэлчээр эрүүл болчихвол махны эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн болох боломж нээгдэнэ.