Исландын ХААИС-ийн дэргэд ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулагддаг “Газрын доройтлыг бууруулах нь” хөтөлбөртэй хамтран газар, байгалийн нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан “Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах, ашиглах урчадварыгхөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2020 оны 5-р сарын 17-оос 5-р сарын 23-ны өдрүүдэд “Монголика” амралтын газар дээр зохион байгуулна.
Сургалт танхимын болон хээрийн сургалтаас бүрдэх бөгөөд газар, байгалийн нөөцийн төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаарх өгөгдөл боловсруулж дүн шинжилгээ хийх, улмаар бодлогын түвшинд танилцуулж тайлагнах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Тавигдах шаардлага:
Газар, байгалийн нөөц, бэлчээрийн менежментийн салбарт 3-аас доошгүй жил ажилласанбайх
Газар, байгалийн нөөцийн менежмент, ХАА-н чиглэлээр мэргэшсэн байх
Аймаг, сумдын ЗДТГ-т болон их, дээд сургуульд ажилладаг байх
Сургалтын нийт хөтөлбөрт оролцох боломжтой байх
Та оролцохыг хүсвэл дараахь материалыг 2020 оны 3-р сарын 20-ны дотор доор дурьдсан хаягаар ирүүлнэ үү.
Товч намтар (Товч намтар бичих загварыг дараах холбоосоос татаж авна ууhttp://greenmongolia.mn/?page_id=32204)
Ажлын газрын тодорхойлолт