card

“Хариуцлагатай нүүдэлчид” системээр дамжуулан малчид фермерийг хэрхэн дэмжих талаар ярилцав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төв байранд гарал үүсэл баталгаажсан мах сүүг үйлдвэрлэгчдэд нийлүүлэх, ингэснээр хэрэглэгчдийг чанартай хүнсээр хангаж, хөдөө аж ахуй эрхлэгч малчид, фермерүүдийг дэмжиж , төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллаж болох талаар холбогдох байгууллагын төлөөллүүд уулзаж ярилцлаа.

Уулзалтад Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн Мониторинг, үнэлгээний мэргэжилтэн Ч. Баярмаа, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, тус холбооны “Малчдын байгууллагын хөгжил”-ийн зөвлөх Л.Ганцогт, “Малчдын Ногоон-Алт” Дундын Хоршооны санхүүгийн ажилтан А.Өнөрзул, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.Ханымхан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн Хүнсний үйлдвэрлэлийн инноваци, зөвлөх, нэвтрүүлэхүйлчилгээ хариуцсан мэргэжилтэнД.Батцэцэг, Хөдөөгийн хөгжлийн шийдэл “Нүүдэлчин Агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс, Дижитал Медик ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Амартогтох  нар оролцлоо.

Энэ үеэр МБАНХ-ны үйл ажиллагаа, малчдын байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар, Төв аймгийн Борнуур суманд сүүний мөшгих тогтолцооны хүрээнд бэлтгэсэн сүүг Витафит компани хэрхэн ашиглаж байгаа талаар, мөн Дижитал медик ХХК-ний хөгжүүлж буй “Хариуцлагатай нүүдэлчин” цахим бүртгэлийн системд оролцогч талуудын үүрэг оролцоо, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжтой, мах  болон сүү үйлдвэрлэгч малчдыг энэ системд бүртгэн мэдээллийн дата –г өргөжүүлсэнээр гарах үр дүнгийн талаар ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд энэхүү цахим системийг дэлхийн стандартад бүрэн нийцүүлэхын тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчдийг бүгдийг ороцлуулж, санал солилцох нь зүйтэй гэж үзэн дахин уулзаж ярилцахаар тохирлоо.