Ховд аймгийн Мөст сумын "Алтайн уулсын оргил" дундын хоршооны дарга Т.Алтансүх: Цахим хоршоо төслийн хүрээнд үндэсний үйлдвэрүүдтэй танилцлаа. Ховд аймгийн Мөст сум нь нийтдээ 15 мянган сарлагтай. Бид олон жил сарлагийн хөөврийг үндэсний үйлдвэрүүддээ нийлүүлж ирсэн. Сарлагийн хөөврийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгааг харах сайхан байна



