Дорнод аймгийн Чойбалсан сумын “Баяжих баянбүрд” хоршооны гишүүн Б.Болорчимэг: Энэ удаагийн аялалаар сүү цагаан идээг хэрхэн боловсруулж, өндөр ашиг шим хүртэж болохыг харлаа. Махыг маш олон янзаар ангилж, төрөл бүрээр нь худалдаалж байна. Манайд бол хаа, гуя гэсэн нэршлээр л гаргадаг шүү дээ. Хамгийн гол нь нийлүүлэлтийг таслахгүйн тулд хамтарч ажиллах нь маш чухал юм байна.



