Габриэлла Лорере: Монголд мах, сүү, цагаан идээ гээд бүх бүтээгдэхүүнээ малчид өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна.

 

Габриэлла Лорере: Монголд мах, сүү, цагаан идээ гээд бүх бүтээгдэхүүнээ малчид өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна. Эдгээр цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхий даяар худалдаалаасай гэж хүсэж байна.

Дэлхийн малчдын чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж, дэлхийн 100 гаруй орны 200 орчим малчин, төлөөлөгч, судлаачид хүрэлцэн ирлээ.

Энэ үеэр Кени улсаас зорин ирсэн Габриэлла Лорере манай улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаж, өөрийн омгийн өвөрмөц хувцаслалтаа танилцууллаа.