Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: Монгол улсын таван байгууллага үндэсний газрын эвслийг байгуулан хамтран ажиллаж байна. Олон улсын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь СОР17 олон улсын хурлын угтаж, аль улсад ямар шинэ арга, санаачлагууд гарч байна гэдэг рүү чиглэнэ. Газрын засаглал гэдэг нь яаж хамтын зохион байгуулалттайгаар хамтдаа ашиглаж ирсэн бэлчээрийнхээ үржил шимийг доройтуулахгүй цаашаа авч явах юм, хамтраад ямар шийдвэр гаргах юм, энэ ажилд нь төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдгийг тодорхойлох нь их чухал.



