УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар мал аж ахуйн салбар тэр дундаа бид бүхний онцлог болсон бэлчээрийн мал аж ахуйг тодорхой хэмжээнд дэмжиж, туслаж, хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас Монгол бол дэлхийн нүүдлийн мал аж ахуйн төв буюу дэлхийн нүүдэлчдийн нийслэл юм гэж олон улсын хуралд онцолж байна.



