**МБАНХ ЯПОНЫ GREEN CARBON КОМПАНИТАЙ БЭЛЧЭЭРИЙН НҮҮРСТӨРӨГЧИЙН ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА**
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ) Японы **Green Carbon Inc.** компанитай Монгол орны бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний органик нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн кредит бий болгох боломжийг судлах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Green Carbon компани энэхүү хамтын ажиллагааны талаар 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор мэдээлсэн байна.
**Хамтын ажиллагааны хүрээнд:**
Бэлчээрийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжинэ.
Хөрсний органик нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжийг судална.
Малчид, Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), орон нутгийн байгууллагуудтай хамтран туршилтын төсөл хөгжүүлнэ.
Бэлчээрийн мониторинг, хиймэл дагуулын мэдээлэл, нүүрстөрөгчийн хэмжилт, баталгаажуулалтын арга технологийг ашиглах боломжийг үнэлнэ.
Ирээдүйд нүүрстөрөгчийн кредитийн орлогоос малчдад үр ашиг хүртээх механизм хөгжүүлэхийг зорьж байна.
МБАНХ-ны 18 аймаг, 169 сум, 1,575 БАХ, 80,000 орчим малчин өрхийг хамарсан сүлжээ, бэлчээрийн хамтын менежментийн 20 гаруй жилийн туршлагыг Green Carbon компанийн олон улсын карбон зах зээлийн мэдлэг, технологийн чадавхтай нэгтгэх юм.
**Энэ нь Монголын малчдын бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг уур амьсгалын санхүүжилт, олон улсын нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох шинэ боломж юм.**
Эхний шатанд боломжит талбайг сонгох, судалгаа хийх, орон нутгийн малчидтай зөвлөлдөх, туршилтын төслийн бэлтгэл ажлыг хэрэгжүүлнэ.
**ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН**
Эх сурвалж: Green Carbon Inc.-ийн албан ёсны хэвлэлийн мэдээ, 2026.09.25
https://green-carbon.co.jp/.../nationwide-grassland.../
#МБАНХ #MNFPUG #GreenCarbon #БэлчээрийнНөхөнСэргээлт #ХөрснийНүүрстөрөгч #CarbonCredit #SustainableRangeland #ClimateAction #МонголМалчид




