Хамтын ажиллагаа бэхжиж байна. МБАНХ болон Завхан аймгийн Цэцэн-Уул сум хооронд Бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. Бэлчээрийн сэлгээ, нүүдлийг мониторингийн судалгаатай уялдуулан зохион байгуулах, хадлангийн талбайг сэргээн сайжруулах, цөлжилт элсний нүүдэлтэй тэмцэх, малын гаралтай түүхий эдийг дундын хоршоогоор бэлтгэж анхан шатны тордолт хийж үндэсний үйлдвэрт нийлүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд үр дүнтэй ажиллаж байна. Тус сумын Засаг дарга Ж.Ломбоо, сумын малчин өрхийн холбооны тэргүүн М.Мижиддорж нар МБАНХ-нд зочилж хамтын ажиллагааны үр дүн цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. МБАНХ-ны зүгээс Ж.Ломбоо, М.Мижиддорж нарт хүндэт тэмдэг гардуулж, мэргэжлийн чиглэлд ашиглах ном, сурах бичиг хандивлалаа.







