МБАНХ

Канадын уул уурхайн ассоциацийн Олон талт зөвлөлийн уулзалтад оролцлоо.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нь Хариуцлагатай уул уурхайн Олон талт зөвлөлийн гишүүний хувиар тус уулзалтанд оролцлоо. Уулзалтын үеэр Канадын Уул Уурхайн Ассоциацийн дэд ерөнхийлөгч Бен Чалмерс олон талт зөвлөл хэрхэн ажилладаг, оролцогч талуудын оролцоог хэрхэн хангадаг талаар туршлагаас танилцуулж, оролцогчидтой санал солилцов.

Уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн шинэ боломжуудыг нэг дор төвлөрүүлсэн “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрханд зохион байгуулагдлаа.

Энэ жилийн арга хэмжээнд 20 орны 3,500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, 135 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологийн шийдлээ танилцуулсан. Үзэсгэлэн нийт 17,200 м² талбайг хамарч, дотор болон гадна 350 гаруй үзэсгэлэнгийн асар ажиллаж байгаа бөгөөд гадна талбайд л гэхэд уул уурхайн зориулалттай хүнд машин, механизм, тоног төхөөрөмжүүд дэлгэгдсэн.

https://www.facebook.com/photo/?fbid=1959354385279837&set=pcb.1959355388613070

https://www.facebook.com/photo?fbid=1808269937054950&set=pcb.1808270983721512