МАЛЧИН ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ ХОЁР ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Бэлчээр ашиглалтын холбоонд тулгуурлан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Боргол баг, Алаг-Эрдэнэ сумын Яргис баг, Их-Уул сумын Шивээ багт тус бүр малчдын оролцоонд тулгуурлан бэлчээрийн тогтвортой шийдлүүдийг турших, малын үүлдэр угсааг зөв сайжруулах, сайн туршлагыг дэмжих малчин зөвлөх бэлтгэх, малчид хоорондын дам нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой сургалт боллоо.
Уг сургалтын үеэр ХААИС-ийн мал зүйч багш Т.Балдан багийн хээлтүүлэгч малын бүтэцтэй танилцаж, цаашид ямар хээлтүүлэгчийг сонгон малаа үржүүлэх, хэдэн наснаас дээш ухнаар хээлтүүлэгч хийж байх, ноолуурыг үйлдвэрт самнаж өгөхдөө юуг анхаарах, байгаль цаг уурын өөрчлөлтийг даван туулахад яаж бэлтгэх зэрэг зөвлөмжүүдийг өглөө. Мөн ямаан сүргийн бүтэц жижгэдүү байгааг анхааруулсан юм.
Судлаач Д.Гүнбилэг манай нутагт элбэг тохиолдох ганга ургамлын халуун шимт чанар нь эр малд тарга хүч сэлбэх чухал ургамал болохыг онцолсон билээ.
Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд үргэлжилнэ.
Тус сургалтын багийн бүрэлдэхүүнд
Бэлчээрийн шийдэл төслийн зохицуулагч Б.Эрдэнэболор, төсөл хэрэгжүүлэгч Очир консалтинг ХХК-ий зохицуулагч Я.Очирсүх, төслийн зөвлөх ХААИС-ийн мал зүйч багш Т.Балдан, төслийн зөвлөх Австри улсын Амьдралын Шинжлэх ухааны сургуулийн судлаач Д.Гүнбилэг, аймгийн АБАХ-ы тэргүүн, Бэлчээрийн шийдэл төслийн аймаг дахь зохицуулагч Г.Энхболд нар оролцлоо.
.jpg)












